АНУ: Конгрессын гишүүний туслахууд ажлаасаа гарчээ

АНУ-ын Нью Жерси мужаас Конгресст сонгогдсон Ардчилсан намын гишүүн Жефф Ван Дрюгийн 5 туслах сайн дураараа ажлаасаа гарч байгаагаа мэдэгдсэн байна. Тэд Конгрессын гишүүн нь ойрын өдрүүдэд Бүгд найрамдах намд элсэхээр болсныг мэдсэн даруйдаа ийм шийдвэр гаргасан байна. Энэ тухай Си эн эн тэдний бичсэн захидлаас иш татан мэдээлсэн юм.

Тэд энэхүү захидалдаа Конгрессын гишүүн Дрю үнэт зүйлийнхээ эсрэг шийдвэр гаргаж Ерөнхийлөгч Дональд Трампын удирддаг Бүгд найрамдах намд нэгдэх болсонд харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Жефф Ван Дрю нь өнгөрсөн 10 р сард Трамп Ерөнхийлөгчид импичмент зарлах үйл явцыг албан ёсоор эхлүүлэх санал хураалтад эсрэг санал өгсөн Ардчилсан намын 2 гишүүний нэг нь байсан юм.

Түүнийг удахгүй бүгд найрамдах намд элсэх гэж байгаа тухай өнгөрсөн бямба гаригт Вашингтон пост анх мэдээлсэн юм. Тэрээр өнгөрсөн баасан гаригт Цагаан ордны тэргүүнтэй уулзсаныхаа дараа ийм шийдвэр гаргасан тухай хэвлэлүүд мэдээлж байна

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн