Анхан шатны шүүхийн шийдвэр Тэмээчин Н.Байгалмаагийн талд гарчээ

~Анхан шатны шүүхийн шийдвэр Тэмээчин Н.Байгалмаагийн талд гарчээ~

Эстони улсын иргэн Рой Страйдер Монголын иргэн Н.Байгалмаад 57 мянган еврогоо залилуулсан гэх гомдлыг хэлэлцээд Н.Байгалмааг буруугүй гэж үзжээ.

Хэргийг шүүх хуралдаан Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд өчигдөр болсон юм. Н.Байгалмаа яг одоо БНХАУ-н Шинжаан Уйгарын өөртөө засах улсад явж байгаа тул шүүх хуралд оролцоогүй байна. Эстони улсын иргэн Рой Страйдер энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй учраас давж заалдах бодолтой байгаа аж.

Н.Байгалмаа одоогоос таван жилийн өмнө буюу 2013 онд Эстонийн иргэн Рой Страйдер гэгчээр удалгүй өгөх нөхцөлтэй гэрээ байгуулан 57 мянган евро зээлсэн байна. Эхний нэг сар төлбөрөө төлж байсан ч түүнээс хойш төлбөрөө төлөөгүй бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зээлсэн хүнтэйгээ нэг ч удаа холбогдоогүй ажээ.

No Comments

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн