Архангайчууд эрүүл мэндийн сургалт зохион байгууллаа

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв Архангай аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран 2020 оны 01-р сарын 26-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрх, сумдын ЭМТ-ийн эмч, багийн бага эмч нарт Эрүүл мэндийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургалт зохион байгууллаа.

Тус сургалтын хүрээнд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн зөвлөмж, Шинэ nCoV коронавирусийн шалтгаант хэв шинжит бус, хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа авчний тархалт, тархвар судлал, эмнэл зүй, оношилгоо, эмчилгээ, шинэ коронавирусийн халдварын үеийн халдварын сэргийлэлт хяналт, эрүүл мэндийн байгууллагын ажилчдыг халдвараас сэргийлэх, тусгаарлан сэргийлэх арга хэмжээ зэрэг сэдвээр мэдээлэл өгсөн бөгөөд сургалтад 120 гаруй эмч, мэргэжилтэн хамрагдсан байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн