Байгаль нуурын усыг савлах төслийг шалгана

Красноярскийн хязгаарт ажлын айлчлал хийж байгаа ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Байгалийн нөөц, экологийн сайд Дмитрий Кобылкинтэй утсаар холбогдож, Байгаль нуурын усыг савлахаар барьж байгаа үйлдвэрийг нягталж шалгахыг үүрэг болгожээ.

Засгийн газрын даргын хэвлэлийн нарийн бичгийн дарга Олег Осипов сэтгүүлчдэд энэ тухай мэдээлэв.

“Хятад улсад экспортлохоор Байгаль нуурын усыг савлах үйлдвэрийн барилга байгууламжийн төслийг экологийн хамгийн нарийн стандартад нийцэж байгаа эсэхийг нягталж шалгахыг Байгалийн нөөц, экологийн яаманд ерөнхий сайд утсаар үүрэг болгосон” хэмээн Осипов мэдэгдэв.

Энэ бол үнэхээр онц чухал сэдэв, энэ асуудлаар иргэдээс олон санал, хүсэлт хүлээж авсан хэмээн Ерөнхий сайд өгүүлжээ.

baigali nuur

Байгаль нуурын эргэн тойронд нөхцөл байдал муудахыг огт гаргуулахгүйн үүднээс уг төсөл экологийн хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхийг нягталж шалгахаа тэрбээр амласан байна.

Уг үйлдвэрийн барилга байгууламжийн ажил 2019 оны нэгдүгээр сард эхэлсэн бөгөөд “Аквасиб” компанийн гүйцэтгэж байгаа аж.

Хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь ойролцоогоор 1.5 тэрбум рубль, төслийн хүчин чадал нь жилийн 190 сая литр бөгөөд 2021 оноос үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх гэнэ.

 Бүтээгдэхүүний 20 хувийг Оросын зах зээлд гаргаж, 80 хувийг Хятад, Өмнөд Солонгос, Монгол болон бусад улсад экспортолно.

Хуулийн этгээдийн улсын нэгдсэн бүртгэлд дурдсанаар “Аквасиб” ХХК-ийн үндсэн эзэмшигч нь Хятадад бүртгэлтэй “Байгаль нуур” хэмээх хязгаарлагдмал хариуцлагатай Дацины усны компани юм байна.

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн