БЗД-ээс Улиастайн голыг цэвэрлэж байна

~БЗД-ээс Улиастайн голыг цэвэрлэж байна~

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд их цэвэрлэгээг тогтмол зохион байгуулдаг.

Дүүргийн Тохижилт,нийтийн аж ахуйн хэлтэс, Үндэсний биеийн тамирын их сургуулийн Шархад дах хээрийн сургалтын төв болон 9 дүгээр хороо хамтран Улиастайн гол дагуу үерийн үед үүссэн хур хогийг цэвэрлэх ажлыг эхлүүллээ.

Энэхүү цэвэрлэгээнд тус хээрийн сургалтын төвийн оюутан цэргүүд болон дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-3 ОНӨААТҮГ-ын 1100 орчим хүн оролцож байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн