Булган аймгийн зарим сумдын наадам өнөөдрөөс эхэллээ

~Булган аймгийн зарим сумдын наадам өнөөдрөөс эхэллээ~

Булган аймгийн өмнөд болон баруун бүсийн Баян-Агт, Сайхан, Могод, Гурванбулаг, Рашаант, Дашинчилэн, Баяннуур, Бүрэгхангай сумын энэ жилийн баяр наадмаа зохион байгуулж байна.

Хил залгаа Архангай аймагт хонины шүлхий өвчин гарснаас шалтгаалан сумын наадмыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан юм.

Орхоноос бусад сумын наадам ойрын өдрүүдэд буюу маргааш, нөгөөдөр болно. Харин Орхон сумын баяр наадмыг сургууль байгуулагдсаны 60 жилийн ойтой хамтатган энэ сарын 10-13-ны өдрүүдэд тэмдэглэх юм.

Баян-Агт зэрэг зарим сум наадмаа хаалттай буюу зөвхөн сумынхаа бөх, морь, сурын харваачдыг оролцуулан хийхээр төлөвлөж байгаа аж.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн