Дэлхийн хамгийн том гутлууд

Дэлхийн хамгийн том гутлаар БНХАУ-ын Хонг-Конгт байрлах Электрик Сиэкки-ийн Суперга нэртэй гутал эзэмшдэг юм байна. Энэхүү гутлын хэмжээ нь 6.40 x 2.39 х 1.65 метрийн харицаатай юм байна. Тус гутал нь 2013 оны 4сарын 12 нд Гиннесийн номд албан ёсоор бүртгэгджээ.

 

Харин дэлхийн хамгийн том Монгол гутал: Энэхүү Монгол гутлын өндөр нь 9 метр, урт нь 6 метр, өргөн нь 2 метр юм. Гутлын размер нь 39х195=7605 ажээ. Энэхүү аварга гутлыг бүтээхэд 225 ширхэг үхрийн арьс, 4500 метр олс, 120 кв метр пролон, 13 куб.метр мод, 300 литр цавуу, 180 кв.метр брезент тус тус оржээ. Дашрамд хэлэхэд энэ гутлыг 45 метр өндөртэй, 4.4 тонн жинтэй аварга хүн л өмсөх боломжтой гэнэ шүү.

 

Дэлхийн хамгийн том пүүз: БНХАУ-д өнгөрөгч баасан гарагт 5.5 метр урт,  2 метр өргөн,  4 метр өндөртэй пүүзийг олон нийтэд сонирхуулсан байна. Фужоу хотод дэлгэгдсэн тус өвөрмөц үзмэрийг жуулчид ихээр сонирхож байгаа талаар Chinanews-д мэдээлсэн байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн