Дэлхий дээр мөхөж буй нэг сая төрөл зүйлийн нэг нь ХҮН

НҮБ-ын эрдэмтэд дэлхий даяар амьтан ургамлын нэг сая гаруй төрөл зүйл мөхөх аюултай нүүр тулсныг тогтоосон биологийн төрөл зүйлд хийсэн анхны иж бүрэн тайланг танилцуулжээ. Эрдэмтэд өнөөдөр байгаль дэлхий хүн төрөлхтний түүхэнд байгаагүйгээр хамгийн хүнд цаг үед ирснийг анхааруулж байна.

Энэ тайлангаар хүн төрөлхтний өмнө амьтан ургамлыг хамгаалах зайлшгүй цаг үе ирснийг сануулаад зогсохгүй дэлхий ертөнц хүн амьдрахад улам бүр хэцүү болсныг онцгойлон харуулж байна. Тухайлбал хүн амьдрахад байгалиас заяагдсан 18 арга зам байдгын 14 нь хомстож байна, тухайлбал хоол хүнс, эрчим хүчний эх үүсвэр мэдэгдэхүйц төвшинд буурч байгаа юм байна. Мөн байгалиас хүнийг амьдруулахад шаардлагатай цэвэр агаар, цэвэр ус, эрүүл хөрс болон бусад эх нөөц, түүний хүчин чадал буурах хандлага ажиглагджээ. Хэрвээ дэлхий нийт өнөөгийн чиг хандлагаараа хүнс, эрчим хүчээ үйлдвэрлээд яваад байвал, хүний амьдрах орчныг бүрдүүлдэг байгалийн төрөл зүйлээ устгаж, дэлхийн цаг уур өөрчлөгдөнө гэдгийг судалгааг хийсэн эрдэмтэд нэг дуугаар тэмдэглэсэн байна.

Гэхдээ хүн төрөлхтөн өмнөө тулгарсан энэ асуудлыг шийдвэрлэхэд нэг их оройтоогүй, залруулах боломж бий гэдгийг тайланд онцолжээ. Өөрөөр хэлбэл дэлхийн бүх засгийн газрууд, хувийн хэвшлийнхэн, олон нийтээс нэгдмэл нэг шийдэл гаргах шаардлагатай. Өнөөгийн бидний өмнө тулгарч буй хамгийн том аюул болох амьдрах орны хомстлыг зогсоох, сааруулахад улс орнууд хүнс үйлдвэрлэх, эрчим хүч гаргах, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, хог хаягдлаа дахин боловсруулах зэргийг одоогийн арга техникээсээ өөрчлөх нь чухал юм байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн