Нутагшуулсан минж үүргээ гүйцэтгэв

 Завхан аймаг голын экосистемийг сайжруулж усны түвшинг тогтвортой барьдаг ач холбогдолтой нэн ховор минжийг хамгаалах, тоо толгойг өсгөх, биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэх зорилгоор минж нутагшуулсан нь үр дүнгээ өгчээ.

 Тосонцэнгэл сумын Хожуулын гол, Идэр сумын Идэрийн гол, Тэгшийн гол, Алдархаан сумын Богд, Чигэстэй голуудын сав дагуу 280 км2 нутгийг хамруулан минж нутагшуулах боломжтой газрыг сонгож,   2017- 2018 онд хээрийн судалгаа хийжээ.

Судалгаагаар Идэрийн голын эх гурван голын бэлчир орчим 7,5 км2 талбайг хамруулан минж нутагшуулах боломжтой нь тогтоогдож, 50 орчим минжийг нутагшуулаад байгаа нь өдгөө 60 гаруй болж өсчээ.

minj

 

Аймгийн ховор амьтдын тархац нөөцийн судалгааг гаргажээ

  •  Судалгаагаар халиун бугын тархац нутаг 10382.0 км2  талбайд 1664 толгой нөөцтэй
  • -Бор гөрөөсний тархац нутаг 11402,3  км2 талбайд 1513 толгой байна.
  • -Аргаль хониных 1316,6 км2 талбайд 203 толгой,
  • -Янгир ямаа 2249,5 км2  талбайд 604 толгой нөөцтэй байна.
  • -Зэрлэг гахайн тухайд 3856,8 км2 талбайд 60 толгой нөөцтэй
  • -Цагаан зээр 5821 толгой,
  • -Хар сүүлт 41 толгой,
  • -Евроазийн минж 60 гаруй толгой тус тус нөөцтэй гэсэн судалгааг гаргажээ. 

Сүүлийн хоёр жил ховор амьтдыг агнах зөвшөөрлийг аймгийн Завхан ИТХ-ээс олгоогүй байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн