Нийт нутгийн дөнгөж тал хувьд цасан бүрхүүл тогтоод байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас гурван өдрийн өмнөх байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 50 орчим  хувьд нь цасан бүрхүүл тогтжээ.  Үүнд:

  • Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнодын ихэнх, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0-5 см,
  • Увсын Давст, Тэс, Түргэн, Хяргас, Завханы Баянхайрхан, Яруу, Тэс, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Тосонцэнгэл, Цэцэн-Уул, Булганы Сэлэнгэ, Дашинчилэн, Тэшиг, Сэлэнгийн Орхон, Орхонтуул, Дархан-Уулын Дархан, Төвийн Цээл сумдын нутгаар 6-10 см,
  • Баян-Өлгийн Алтай, Даян, Увсын Малчин, Баруунтуруун, Зүүнговь, Улаангом, Завханы Баян-Уул, Улиастай, Хөвсгөлийн Хатгал, Улаан-Уул, Сэлэнгийн Ерөө (Бугант) сумдын нутгаар 11-18 см зузаан,
  • Бусад нутгаар цасгүй байна.
tsag-agaar

                                Нутгийн 50 орчим хувь цасан бүрхүүл тогтжээ

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн