Супермаркет дахь маркетингийн арга залиас…

          Бидний хэн нэгэн өдөртөө ямар нэгэн дэлгүүрээр заавал ордог. Том түрдэг тэрэгнүүд, толь, барааны тавиурууд ямар ч супермаркетуудын заавал байх ёстой хэрэгсэл гээд бид дасжээ. Гэтэл тэр нь худалдаагаа нэмэгдүүлэх гэсэн маркетингийн стратегийн нэг хэсэг юм байна.

Том тэрэг – Их бараа
Хоосон тэрэг хүний дотор ухаанд эвгүй байдлыг үүсгэн сэтгэл зүйн үүднээс хоосон орон зайг бөглөх гэсэн өдөөлтийг үүсгэдэг. Тиймээс дэлгүүрүүд аль болох том тэрэг санал болгодог гэнэ.
Хувцасны дэлгүүр дэх том ТОЛИНУУД
Толийг хүн хажуугаар нь гарахдаа заавал өөрийгөө харж байх тооцоотойгоор байрлуулдаг. Учир нь хүн бүр шахуу л өөрийн гадаад төрхөд 100 хувь сэтгэл дүүрэн байж чаддаггүй. Толинд харагдсан төрх нь хүнд ямар нэгэн бараа авах гэнэтийн хүслийг гаргах магадлалтай.
Төлөвлөөгүй худалдан авалтад нөлөөлөх
Касс руу дөхөж яваа хүний замд олон саад бий. Тавиур дээрх барааны хурц тод зураг, чимэг хүний анхаарлыг татна. Алхам тутамд өдөр тутмын шаардлагатай барааны хайрцаг сав тааралдах ёстой. Хэрэв барааг замд нь тавьсан бол худалдан авагч түүнийг тэргэндээ авах гэнэтийн үйлдэл хийдгийг худалдагч нар сайн анзаарчээ.
Хамгийн хэрэгтэй нь хамгийн СҮҮЛД
Сүү, талх мэтийн хамгийн хэрэгцээт бараа байрлалын эцсийн мухарт тавигдсан байх ёстой гэнэ. Тийм барааг хүн бүр авдаг учир тэд замдаа олон янзын бараа бүтээгдэхүүнийг үзээд тэднээс авах хүсэлтэй болдог аж.
Санаатайгаар ОВООЛОХ
Хүн хувцасны дэлгүүрт орлоо гэхэд сайтар өрөөд өлгөсөн хувцаснуудыг чиглэхгүй харин замбараагүй овоологдсон барааны зүг л өөрийн мэдэлгүйгээр очдог байна. Бидний дотоод сэтгэлд яг тэнд л хэрэгтэй ямар нэг зүйл байгаа гэсэн бодол төрдөг ажээ. Гэтэл худалдагчид түүнийг санаатайгаар зохион байгуулдаг аж.
“СУПЕР ХЯМДРАЛ”
“Оны эцсийн эсвэл улирлын”, “агуулах чөлөөлөх”, “дэлгүүрийн нээлттэй холбоотой хямдрал” гэх мэтийн худалдаагаар бид бүгд л ямар нэгэн хямд бараа авахыг хичээдэг нь нууц биш. Гэтэл гүйлгээгүй байсан бараагаа худалдах дэлгүүрийн арга нь тэр юм байна.
Үнэрийн МАРКЕТИНГ
Дэлгүүр, зоогийн газрууд худалдан авагчдыг татахын тулд хоолны хорхой хөдөлгөх үнэрийн маркетингийг ашигладаг. Кофе, шинэ талх боовны үнэр энэ зальд хамгийн их тохирдог ажээ.
Хүүхдийн нүдний ТӨВШИНД
Хүүхэд багачуудад зориулагдсан бараа бүтээгдэхүүн ямагт доогуур тавигддаг. Хүүхдээ ээлжит “Киндер-сюрпризаас” хол байлгая гэвэл түүнийг түрж буй тэргэндээ суулгасан нь дээр.
Хамгийн “АЮУЛТАЙ” булан
Одоо та худалдагч нарын арга залиудыг мэдсэн болохоор түүнд автагдахгүйг хичээх ёстой. Гэхдээ хамгийн “аюултай” газар нь каасны орчин гэдгийг мартаж болохгүй. Таны нүдний өмнө бохь, шоколад, шинэ сонин, зайнууд гээд л эрээлжилнэ. Анхаарвал кассны дэргэдэх барааны үнэ нь дэлгүүр доторхоос арай илүү ч байж болно.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн