Туул, Сэлбэ голын эргийг бямба гаригт 10 мянган хүн цэвэрлэнэ

“Байгаль хамгаалах хаврын сарын аян”-ы хүрээнд Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр, Туул, Сэлбэ голын эрэг дагуух хог хаягдлыг 2019 оны 5 дугаар сарын 18-ны Бямба гарагт цэвэрлэхээр талбайн зураглалыг БОАЖЯ-наас гаргасан байна.

Цэвэрлэгээний ажилд төрийн болон төрийн бус байгууллага, Монголын оюутны холбоо, аж ахуйн нэгж байгууллагууд оролцох юм.

Тодруулбал, нийт 30 гаруй байгууллагын 10,000 гаруй хүн 1,156.6 га буюу 30 км газрыг цэвэрлэхээр болсон байна.

Голын эрэг дагуух цэвэрлэгээ хийх газруудын зураглал:

  1. Гачуурт тосгоноос Баянзүрхийн гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу),
  2. Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу/,
  3. Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу),
  4. Долоон буудлын эцсээс Баянмонгол хорооллын хойд талын нүхэн гарц хүртэл цэвэрлэнэ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн