Хотон шувуу монгол гэрт өвөлжлөө

hoton shuwuu

Гэмтсэн шувууг гэртээ өвөлжүүлж

Улаан номонд орсон усны шувуудын тоонд хотон шувуу бичигддэг .
Монгол орны  Бөөн цагаан нуур, Орог, Айраг, Хар-Ус, Ойгон, Хяргас, Сантмаргацын Баян, Холбоож, Хар-Ус нуурын орчинд зэгс шагшуурга ихтэй, загасаар баялаг том нууруудын арал,  тохой, голуудын цутгал хэсэгт нутагладаг.
Хар ус нуурт ихэвчлэн өндөглөдөг ажээ.
Өнгөрсөн намар Ховд аймгийн Хар ус нуураас гэмтэл авсан Хотон шувууг “Хар-Ус нуурын Тусгай Хамгаалалтын Газрын Захиргаа олжээ.
Захиргааныхан гэмтсэн шувууг байгалд нь үлдээлгүй ойролцоох малчин  Ц.Ганболдынд хүргүүлж өвөлжүүлж өгөх санал тавьсан байна.
Нутгийн малчин ч саналыг хүлээн авч монгол гэрт өвөлжүүлэн асарч урин хаврын өдрүүтэй золгуулжээ.
Далавчаа дахин дэвсэн Хотон шувууг удахгүй ижил олон сүрэгт нь нийлүүлж тавих ажээ.

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн