Хүн ам, орон сууцны тооллогоос…

Улс орнууд хүн амаа 10 жил тутам тоолж байх тухай НҮБ-ын зөвлөмж байдаг. 2010 онд дэлхийн 43 үүний дотор Азийн 12 улс орон тооллого зохион байгуулсны нэг нь Монгол Улс байв. Тус тооллого “Хүмүүнд төр эрхэм, Төрд хүмүүн эрдэнэ” уриан дор 2010 оны 11 дүгээр сарын 11-17-ны хооронд зохион байгуулагдсан.
2010 оны тооллогоор Монгол Улсын нийт хүн ам 2 754 685, Монгол Улсын нутаг дэвсгэрт суугаа суурин хүн ам 2 647 545 байв.

Монгол Улсаас гадаадад 6 сараас дээш оршин суугаа 107 140, Монгол Улсад 6 сараас дээш хугацаагаар оршин суугаа гадаадын харьяат 16 320, харьяалалгүй 108 хүн байжээ.

Нийт хүн амын 65 хувийг 15-54 насныхан эзэлж байв. 10 түүнээс дээш насны 2 142 834 иргэн байсны 1 983 108 нь боловсролтой, 159 726 нь боловсролгүй.
Боловсролгүй иргэдийн 123 207 нь бичиг үсэг мэддэг, 36 519 нь бичиг үсэг мэддэггүй байжээ.

~Хүн ам, орон сууцны тооллогоос…~

Анхны гэрлэлтийн дундаж нас 1989 онд эрэгтэй 23.3, эмэгтэй 21.1, 2000 онд эрэгтэй 25.7, эмэгтэй 23.7, 2010 онд 26.2, эмэгтэй 24.2 байв.
Суурин хүн амын 4.1 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байсан. Судалгаагаар нийт 108 765 хөгжлийн бэрхшээлтэй иргэн тоологдсоны 36 765 нь төрөлхийн, 71 306 нь олдмол байсан байна. 15 түүнээс дээш насны суурин хүн амын ажиллах хүч 1 075 780 байгаагийн 911 664 ажил эрхэлж байгаа, 164 116 нь ажилгүй иргэд.

Эдийн засгийн идэвхгүй хүн ам 830 189 байсны 58 888 нь хөдөлмөр эрхлэх чадваргүй, 191 907 нь тэтгэврийн ахмадууд байжээ.

2000 онд байшинд 261 353, гэрт 275 604 өрх амьдардаг байсан бол 2010 онд байшинд 382 808, гэрт 322, 836 өрх амьдардаг болжээ. Харин 8136 өрхийн 23 420 хүн зориулалтын бус сууцанд амьдарч байв.

Зургаа түүнээс дээш насны нийт хүн ам 2 315 698. Эдгээрээс интернэт хэрэглэдэг 709 625 (30.6 %), гар утас хэрэглэдэг 1 714 645 (74 %) иргэн байжээ. Хүн ам, орон сууцны өнгөрсөн 10 дахь удаагийн тооллогын үр дүнгээс онцлон хүргэлээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн