Хөлбөмбөгийн стадионд 5 тэрбум төгрөг төсөвлөв

2020 онд Азийн хүүхдийн наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд 10,000 хүний суудалтай, хөлбөмбөгийн тусгай талбай бүхий стадион буюу цогцолбор барих ажилд таван тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

Уг төсвийн зохицуулалтыг хийхэд ямар нэг байдлаар нийслэлийн 2019 оны төсөвт нэмэгдэх, хасагдах тухай асуудал яригдахгүй. Зөвхөн тодорхой буй төсөвт зохицуулалт хийж байгаа гэдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан онцлов.

Нийслэлийн өмнө тулгамдсан олон асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж, хурдтай ажиллах боломжийг бүрдүүлэхэд дээрх шийдвэрийг цаг үетэй уялдуулан шийдвэрлэх шаардлагатай гэдэгт төлөөлөгчдийн зүгээс санал нэгдэж төслийг баталлаа.

Хөлбөмбөгийн спортыг монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаа аж.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн