Хөх нуурын гүнээс хоёр тонн хог гарчээ

Хөх нуурын гүнээс загасны тор, торонд орооцолдсон элдэв зүйлийн хоёр тонн хог гарчээ. 

Дорнод аймагт Монголын Улз, Хэрлэн голын савд 1-5 км.кв талбай бүхий 30 гаруй нуур бий. Үүний хамгийн том нь Хөх нуур.  Дорнод аймгийн Чойбалсан суман байх нуур нь Чулуунхороот сумын төвөөс урагш 560 м өндөрт оршин 21 ам.км тайлбаг эзлэн, дунджаар 7 метр орчим гүн тал нутгийн томоохон давстай нуур юм. 

Таагүй мэдээ нь Хөх нуур орчмын сав газрын доорх усны түвшин буурснаас гантай жилүүдэд гол, горхи хатаж ширгэн тасалдахад хүрээд байгаа.  Хөх нуурт цутгадаг Тээлийн гол тасарснаас нуурын ус үндсэндээ сэлбэгдэхгүй болж эрдэсжилт нь эрс нэмэгдэх болсон юм.

Харьцуулсан судалгаагаар нуур маш их бохирдолттой, ерөнхий хатуулаг, магнийн ионы хэмжээгээр их бохирдолттой, исэлдэх чанарын хэмжээгээр бохирдолтой гэсэн ангилалд багтсан байна.

Тиймээс нуурын орчны бохирдлыг бодит байдлаар хэмжин тогтоохоор Шинжлэх ухааны академийн эрдэмтдээс бүрдсэн “Хүрэн баавгай” судалгааны баг 2017 оноос Хөх нуурын экосистемд судалгаа явуулсан. 

Судалгааны хариуд өнгөрсөн онд нуурын усны бохирдлыг бууруулахаар хоёр ч удаа томоохон цэвэрлэгээг зохион байгуулжээ. Үүнд нуурын эргээс онцгой хамгаалалтын бүс хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэн нийт дөрвөн тонн хогийг ачин зайлуулжээ. 

Амарч зугаалахдаа хог хаягдлийг байгаль дээр шууд ил задгай орхигдуулан хаядаг энэ мэт иргэдийн буруутай үйлдлээс шалтгаалан сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал,байгаль  орчны экосистемд ихээхэн өөрчлөлт ороод байгаа билээ.

Ухамсарт хүний үйлдлээр ДЭЛХИЙ ЭЭЖЭЭ ХАЙРЛАН ХАМГААЛАЯ!!!

 

 

 

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн