Цагдаагийн хэлтсийн нохойн үүрийг сайжрууллаа

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсээс дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүд дээр 24 цагаар нохойн төлөөлөгч, албаны нохойн хамт жижүүрийн үүрэг гүйцэтгэн, гэмт хэргийн газар дээр очиж гэмт этгээдийг халуун мөрөөр нь илрүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

Энэхүү нохойн үүрүүдийг хэлтсүүдийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж буй албаны нохдын аюулгүй байдлыг ханган эрсдэлд өртүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор дотоод нөөц бололцоогоо ашиглан зохих стандартын дагуу хийж байна.

Стандартын дагуу хийгдэж буй тус үүр нь нохой амьдрахад тохиромжтой, нохдын хөдөлгөөнийг хязгаарлахгүй, чийг дааж жиндэхгүй, жилийн дөрвөн улиралд зөөвөрлөн шаардлагатай цэгт байршуулан ашиглах боломжтойгоороо давуу талтай юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн