Цэргийн инженерүүд “Олон улсын цэргийн наадам”-ын шигшээ уралдаанд шалгарлаа

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн инженерүүд “Олон улсын цэргийн наадам”-ын нэг төрөл болох “Инженерийн томьёолол” тэмцээнд анх удаа оролцож байгаа. Тус тэмцээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ, Беларусь, Лаос, Пакистан зэрэг зургаан орон оролцсон бөгөөд өчигдөр/2019-08-07/ болсон хэсгийн уралдаанд манай тамирчид амжилттай оролцож, шигшээд шалгарч үлдсэн байна.

Сонирхуулахад, энэ сарын 10-ны өдөр явагдах шигшээ уралдаанд Монголын баг тамирчид ОХУ, БНХАУ, Беларусь улсын баг тамирчидтай өрсөлдөх аж

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн