300 сая жилийн настай зүрхэн хэлбэртэй алмааз олджээ

65,7 каратын энэ ховор алмаазыг өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр Якутын “Удачная” уурхайгаас олборлосон байна.

Оросын алмааз олборлолтын тэргүүлэгч компани “Алроса” гэгээн хайрын өдөрт зүрхэн хэлбэртэй алмаазаар бэлэг барьсан тухай тус компанийн Хэвлэлийн алба мэдээллээ.

heart-shape-daimond

Якутын “Удачная” уурхайгаас зүрхэн хэлбэрт алмааз олджээ

Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, шинэ олдвор 300 сая илүү настай ажээ. Олдворыг одоо “Алроса” компанийн Нийлүүлэлтийн ерөнхий алба бүхий л талаас нь судалж, үнэ цэнийг нь тогтоохоор ажиллаж байгаа ажээ.

“Байгаль дээр ийм тодорхой хэлбэртэй алмааз олдох нь маш ховор. Тэр тусмаа ямар нэг тодорхой дүрс, агуулгыг илтгэсэн хэлбэртэй байх тохиолдол нэн ховор. Хайртай хосуудын баярын өмнөхөн зүрхэн хэлбэртэй алмааз олдсон бэлэг дэмбэрэлтэй” хэмээн Нийлүүлэлтийн ерөнхий албаны захирал Евгений Агуреев хэлжээ.

Өнгөрсөн 2018 онд “Алроса” компани ер бусын олзтой байжээ. Өнгөрсөн зун ОХУ-д анх удаа зохиогдсон хөлбөмбөгийн ДАШТ-ий өмнө бөмбөг хэлбэртэй алмааз олборлосон бол, Халловины өмнөхөн гавлын ястай төстэй алмааз олборлосон юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн