Нийслэлийн ногоон бүсэд хууль бус ан агнажээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу байцаагч нар Нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, ан агнуурын чиглэлээр хяналт шалгалт хийж эхэллээ.

Хяналт шалгалтаар иргэн Х Амьтны тухай хууль тогтоомж зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр чоно агнаж байгаад баригдсан байна.

Тэрбээр Төв аймгийн нутаг дэвсгэрээс чоно агнаж, нойтон арьсыг Улаанбаатар хот руу тээвэрлэж явсан аж.
Зөрчил гаргасан иргэнд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3 дахь заалтаар 150 нэгж буюу 150.0 мянган төгрөгийн торгууль,  сая мянган төгрөгийн нөхөн төлбөр оногдуулжээ.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн