Ирэх сард Өвөр Монголын аялал жуулчлалын танилцуулга болно

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёл, аялал жуулчлалын цуврал арга хэмжээний нэг болох Өвөр Монголын өөртөө засах орон, Хэбэй мужийн соёл аялал жуулчлалын танилцуулга арга хэмжээ 2019 оны есдүгээр сарын 3-нд “Новотел” зочид буудалд зохион байгуулагдах гэж байна.

Арга хэмжээний үеэр өмнөд хөршийн зан заншил, үзэсгэлэнт байгаль, Өвөр Монгол, Хэбэй мужийн соёл, аялал жуулчлалын танилцуулга, мөн онцгой амтат хоолны соёлыг танилцуулна.

Эх сурвалж: Нийслэлийн аялал жуулчлалын газар

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн