Арабын тэнгэрт УРТЫН ДУУ цуурайтжээ

Саудын Араб улсын хаан Абдулах-ын нэрэмжит /World Folk Vision / олон улсын ардын урлагийн наадам энэ сарын 9-19-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Монголын Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, МУГЖ С.Цогтсайхан “Этно хит” төрөлд амжилттай оролцож Гран-При хүртлээ.

Түүнчлэн Монгол костюмын хамт олны урласан үндэсний хувцас “Этно файшн” номинациар Гран при шагнал хүртжээ.

Мөн бөхийн барилдааны аваргуудын дунд зохиогдсон 10,000 ам.долларын төлөөх шилдэг бөхчүүдийн барилдаанд Улсын начин Д.Анар, Б. Серик аймгийн арслан Ө. Бат-орших нар шалгаран барилдаж, Улсын начин Д.Анар түрүүлж Б.Серик үзүүрлэжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн