Өсвөрийн мэргэжлийн моделийн тэмцээнд Монгол охин түрүүллээ

Монгол улсын хүүхдүүд 2015 оноос эхлэн дэлхийн болон олон улсын гоо зүй, авьяасын тэмцээнд эрчимтэй оролцож эхэлсэн. Тэмцээн бүр онцлогтой байдаг бөгөөд энэ удаад олон улсын дизайнеруудын хувцсыг амилуулах шинэ дүр төрхийг эрэлхийлж алдаршуулдаг мэргэжлийн моделиудын тэмцээн болох “Future Fashion Faces World” Турк улсын Анталяад зохион байгуулагдлаа.

16 – 28 насны мэргэжлийн моделиуд оролцдог тус тэмцээнд жил бүр зохион байгуулагддаг“Prince & Princess Miss Mongolia” тэмцээний ялагч Х.Ариунболор, Т.Тэмүүлэл нар эх орноо төлөөлөн оролцож, Т.Тэмүүлэл Нэгдүгээр байранд шалгарсан бол Х.Ариунболор Гранпри шагналын эзэн болж түрүүлсэн байна. Мөн олон улсын шүүгч Ч.Энхжаргал Шилдэг дасгалжуулагч болон амжилтаар дүүрэн эх орондоо иржээ. Загьарын ертөнцийн шинэ дүр төрхийг тодруулдаг “Future Fashion Faces World” тэмцээн энэ онд дэлхийд алдартай Harley Davidson, Feron брэндүүдтэй хамтран ажиллажээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн