Гари Расселл аварга цолоо хамгаалахын тулд Н.Төгсцогттой тулалдана

Мэргэжлийн боксын WBC холбооны 57 дахь удаагийн чуулган саяхан хуралдаж, ойрын үед болох тулаан болон чансааны талаар голлон ярилцжээ.

Тэр үеэр өдөн жин буюу 57 кг-ын аварга Гари Расселлийг аварга цолоо хамгаалах тулаанаа жингийн чансааны нэгдүгээрт бичигдэж байгаа Монгол Улсын тамирчин Н.Төгсцогттой хийхийг шаардсан байна.

Улмаар хэд хоногийн дараа Н.Төгсцогтод тулааны гэрээ ирж, удахгүй албан ёсны сурталчилгаа болон постер цацагдаж эхлэх тухай олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ.

Гари Расселийн хувьд 2015 оноос хойш уг аваргын бүсийг эзэмшиж байгаа бөгөөд манай боксчинтой тулахаас байнга зайлсхийж ирсэн юм.

Гэвч давахгүй гэсэн даваагаараа гурав давна гэгчээр албан шахалтаар тэр ийнхүү манай улсын тамирчинтай рингэнд гарахаар боллоо.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн