МУГТ С.Батцэцэг, “Хүч” спорт хорооны тамирчин Т.Тулга нар Олимпийн наадамд оролцоно

Казахстан улсын нийслэл Нур-Султан хотноо бөхийн төрлүүдийн 2019 оны ДАШТ өнгөрсөн долоо хоногийн турш болж өндөрлөлөө.

“Нур-Султан-2019” ДАШТ-д манай улсаас чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ОУХМ н.Батзориг нарын удирдлага дор чөлөөт бөхийн төрөлд 20, сонгомол бөхийн төрөлд хоёр тамирчин оролцсон. Энэ даагийн ДАШТ-д сонгомол бөхийн төрөлд манай улсаас анх удаагаа оролцсон нь онцлог байлаа.

ДАШТ-д оролцсон манай шигшээ багаас эмэгтэй баг тамирчид медаль хүртсэн. Эмэгтэй 55 кг-ын жинд “Женко” клубын бөх Б.Болортуяа, 59 кг-ын жинд “Хасу мегастарс” багийн тамирчин, 2018 оны дэлхийн аваргын хүрэл медальт Б.Шоовдор, 68 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг нар хүрэл медаль хүртсэн юм.

Гавъяат тамирчин С.Батцэцэг хүрэл медаль хүртсэнээр ДАШТ-ий иж бүрэн медальтай болж, Токиогийн олимпийн эрхээ авлаа. Түүнтэй хамт эрэгтэйчүүдээс “Хүч” спорт хорооны тамирчин Т.Тулга шагналт 5-р байранд шалгарснаар Токиогийн олимпийн эрх авсан.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн