Сагсан бөмбөгчин Коби Брайнт бурхан боллоо

NBA-ийн од, домогт сагсан бөмбөгчин Коби Брайнт нисдэг тэрэгний ослоор хорвоог орхижээ. Түүнтэй хамт нисэж явсан 13 настай охин Жианна болон долоон хүн мөн амиа алдсан байна.

Нисдэг тэрэг Лос-Анжелесаас холгүй Калабасас хотын ойролцоо осолдсон бөгөөд одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна. Брайнт ихэвчлэн хувийн нисдэг тэргээр зорчдог байсан аж. Лос-Анжелесийн цагдаагийн газраас мэдээлснээр нисдэг тэрэгт нийт есөн хүн байсан ба нэг нь ч амьд гараагүй гэнэ.

41 настай алдарт сагсан бөмбөгч бүхий л амьдралынхаа турш Лейкерс багт тоглосон юм. Тэрбээр 2016 оны дөрөвдүгээр сард зодог тайлсан билээ.

Брайнт 20 улирлын турш нийт таван удаагийн аваргын цол хүртэж, АНУ-ын үндэсний шигшээ багт тоглохдоо хоёр удаа Олимпийн аварга болсон юм. Түүнчлэн NBA-ийн MVP /хамгийн үнэ цэнтэй тоглогч/шагналыг дөрвөн удаа хүртсэн цорын ганц тамирчин билээ.

Брайант түүнчлэн “Dear Basketball” богино хэмжээний анимейшн бүтээлээрээ Оскарын шагнал хүртэж байсан билээ. Тэрхүү анимейшнийг Брайнтын 2015 онд сагсан бөмбөгт зориулан бичсэн шүлэгт үндэслэн бүтээсэн юм.

Коби Брайнт болон түүний гэргий Ванесса нар Жианна болон 17 настай Натали, 3 настай Бианка, 7 сартай Капри хэмээх дөрвөн охинтой. Хоёр сарын өмнө тэд гэрлэснийхээ 20 жилийн ойн баярыг тэмдэглэжээ.

Коби Брайнт болон түүний гэргий Ванесса нар Жианна болон 17 настай Натали, 3 настай Бианка, 7 сартай Капри хэмээх дөрвөн охинтой юмсанж.

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн