Сүмо бөхийн бөхчүүдийн эрэмбэ чансаа шинэчлэгдэв

Ирэх нэгдүгээр сард макүүчи буюу дээд зиндааг их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүлэх бол баруун жигүүрийг их аварга Какүрюү М.Ананд тэргүүлэх юм байна.

Ирэх сард хоёр Монгол сүмоч жюүрёогоос макүүчид дэвшин барилдахаар болсон. Тодруулбал, арваннэгдүгээр сарын кюүшюү башёд жюүрёог тэргүүлэн барилдсан Азүмарү С.Тодбилэг маэгаширагийн зүүн жигүүрийн 15-д, Кирибаяама Б.Лхагвасүрэн маэгаширагийн зүүн жигүүрийн 17-д эрэмбэлэгдсэн байна.

Түүнчлэн ирэх оны эхний башёд жюүрёогийн баруун жигүүрийг Чиёошима Г.Мөнхсайхан тэргүүлэх бол Миторюү Б.Төрболд жюүрёогийн баруун жигүүрийн дөрөв, Дайшохо Ч.Шижирбаяр баруун жигүрийн тавд, Ичиножёо А.Ичинноров зүүн жигүүрийн долоод, Кёокүшюхо Т.Эрдэнэбаатар зүүн жигүүрийн ес, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ баруун жигүүрийн 13-т, Хоошорюү С.Бя

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн