Улсын начин Б.Орхонбаяр Н.Батсуурь аваргыг өвдөг шороодуулав

Улс тунхагласны баяр, Эзэн богд Чингис хааны төрсөн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1 Монгол бахархалын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо.

Үүнд Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Батмөнх нараар манлайлсан 128 бөх хүч үзэж байна.

Зургаагийн даваанд Монгол Улсын начин Б.Орхонбаяр улсын аварга Н.Батсууриар даваагаа ахиулж, тэргүүн байрын төлөө хүч үзэхээр боллоо.

Тэрбээр Монгол Улсын харцага О.Хангай, улсын начин Н.Баярбаатар нарын хэн давсантай нь барилдана.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн