БНХАУ мазаалайг хамгаалахад анхаарлаа хандуулж эхлэв

Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн солилцох захидалд үндэслэн БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын говийн мазаалай баавгайг хамгаалах техникийн туслалцаа үзүүлэх төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ дагуу Монгол Улсын говийн мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан байдаг.

Төслийн хүрээнд Монголын говийн мазаалайг хамгаалах төслийн техникийн туслалцааны хөтөлбөрийн эхний шатны судалгааны ажилд шаардлагатай техник тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Тодруулбал, БНХАУ-аас БОАЖЯ-нд мазаалайг хамгаалахад зориулан ашиглах 660 мянга 143 юанийн өртөг бүхий судалгаанд шаардлагатай тоног төхөөрөмжийг өглөө. Уг төхөөрөмжийг Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа, Монгол талын судлаач нар ашиглаж мазаалай хамгаалахад хяналт тавьж ажиллах юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн