Одод бидний төсөөлснөөс удаан амьдардаг

Оддын 95 хувь нь эцэстээ  одны салхи “stellar wind” гэж нэрлэгдэх аварга улаан од өөрийн гадаад давхаргыг сансарт цацах үзэгдлээр ионжсон хийнээс тогтох гарагин хэлбэрийн мананцар болон хувирдаг ба эх одны цөм цагаан одой од болон мананцарын төвд үлддэг.

“Одны салхи” ердийнхөөсөө хүчтэй биш байгаа нь аварга улаан оддыг тойрч эргэх хос од байж болохыг илтгэж байгаа ба магадгүй эдгээр хос одод одоог хүртэл ажиглагдаагүй байж болох юм.

Улмаар энэхүү аварга улаан од мөхөх үзэгдэл эрдэмтдийн өмнө таамаглаж байснаас харьцангуй удаан байгаа нь одод амьдралынхаа төгсгөлд хэрхэн мөхдөг тухай өмнөх ойлголтыг өөрчлөхөд хүрч болзошгүй байна.

Улмаар аварга улаан одод өөрийн гадаад давхарга буюу химийн нэгдлүүдийг орчиндоо хаяхад ихээхэн хугацаа шаардаж байгаа нь одод хоорондын хоосон орон зайг баяжуулж, улмаар галактикуудын үүсэл хөгжил, химийн хувьсалд чухал нөлөөтэй байж болох юм.
Ертөнц дэх хамгийн том одод болох аварга улаан одны мөхөх сүүлчийн  үе шат болох “маш хүчтэй одны салхи” талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадах цорын ганц судалгааны байгуулаг бол Чили дэх Atacama Large Millimetre/Submillimetre Array “АЛМА” ажиглалтын төв.

АЛМА-н шинэ ажиглалтын үр дүнд хөгшин оддын амьдралын сүүлийн мөчлөг нь богино хугацаанд болж өнгөрөх “одны маш хүчтэй салхиар” бус удаан тогтуун явагдах “одны хэвийн салхиар” явагдаж болохыг харуулжээ.

Өөрөөр хэлбэл хөгшин одод бидний өмнө бодож байснаас илүү удаан амьдардаг ба тэдний мөхөл харьцангуй удаан үргэлжилдэг байна.

Эрдэмтэд өөр хос одны ажиглалтуудыг ажигласнаар улаан аварга одны тухай илүү ихийг мэдэж болно хэмээн үзэж байна. “Бид маш олон тооны одод ганц одны систем гэж бодож ирсэн гэвч энэхүү бодлоо өөрчлөхөд хүрч байх шиг байна” хэмээн Лувавэйны Католик их сургуулийн профессор, судалгааны ажлын удирдагч Leen Decin хэлжээ.

Улмаар “хос одод бидний өмнө бодож байснаас илүү түгээмэл байж магадгүй” хэмээн нэмж хэлжээ.

Эх сурвалж: ФТХ-ийн Эгэл бөөм, цөмийн физикийн салбар.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн