Өглөөний цайны ач холбогдол

Анагаах ухааны эцэг, эртний Грекийн эмч Гиппократ “Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа” хэмээн сургасан байдаг. Өглөөний хоол өег, үдийн хоол цатгах, оройн хоол хөнгөн байвал тохиромжтой гэж үздэг нь өглөөний хоол хүнд ямар их ач холбогдолтой болохыг тодорхойлж байгаа бодит үнэлгээ билээ.

Та бүхэн өчигдөр орой 19-21 цагийн хооронд орой хоолоо идсэн гэж үзээд өглөө 7-9 цагийн хооронд босч цайгаа ууна гэвэл 12 цагийн турш өлсгөлөн байсан байна. Тэгэхээр та өглөөний цайгаа ууж байхгүй бол өдрийн ажлын бүтээмж байхгүй болно гэсэн үг юм.

Өглөөний хоолны ач холбогдол:

  • Тэр өдрөө эрч хүчтэй байхад нөлөөлнө.
  • Тэр өдөртөө тэжээлээр хангалттай байхын эхлэл болно.
  • Биеийн хүчний идэвхийг сэргээж, осол аваарт өртөх нь бага байдаг.
  • Сурах, анхаарал төвлөрөх чадварыг нэмэгдүүлнэ.
  • Өглөөний хоолонд нүүрс ус давамгай хоол хэрэглэхэд цусан дахь глюкозын хэмжээ нэмэгдэж хүрээлэн буй орчны таагүй нөлөөнд бие махбодын үзүүлэх хариу урвалыг багасгадаг гэх мэт олон ач холбогдолтой учир та тогтмол өөрөө болон гэр бүлээрээ өглөөний цайгаа ууж хэвшээрэй.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн