Амь дүйсэн СЭЛФИ

Мэшэбль мэдээллийн эх сурвалжийн мэдээлж байгаагаар өөрийнхөө зургийг дарах нь аварга загастай усанд сэлэхээс ч илүү таны амь насанд эрсдэлтэй гэжээ. Энэ онд өөрийнхөө зургийг өвөрмөц содон байдлаар бусдад сайхан харагдахаар дарж, олон нийтийн сүлжээнээс их хандалт авах гэсэн оролдлогоос болж амиа алдсан 12 хүн бүртгэгдсэн байна.

 

Энэ нь бага мэт сонсогдож байгаа боловч энэ жил аварга загасны халдлага дайралтанд өртөж амиа алдсан хүмүүсийн тооноос бараг 50 хувиар илүү байгаа юм. 2015 онд дэлхийн хэмжээнд 8 хүн аварга загасны дайралтанд өртөж амиа алджээ.

 

Хамгийн сүүлд Энэтхэгт Японы хоёр аялагч Таж Махалын шатан дээрээс селфидэж байхдаа унаж амь насаа алдсан. Мөн энэ сарын эхэнд Австралийн сурагч Норвегийн Троллтунга хавцал дээр селфидэж байгаад унасан тохиолдол гарчээ. Энэ мэтчилэн санамсаргүй ослоор амиа алдах нь хамгийн түгээмэл тохиолдол юм. Зарим иргэд өөрийнхөө зургийг авч байхдаа тээврийн хэрэгсэлд дайруулах нь ч мөн нийтлэг байдаг ажээ.

 

Leave a Reply