darkhan aimag

Дархан-Уул аймагт айлын хашаанаас Хүннүгийн үеийн булш олджээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нэгэн айлын хашаанаас Хүннүгийн үеийн булшны таг олджээ.

Тодруулбал иргэн хашаандаа бие засах газрын нүх ухаж байхад уг олдвор гарч ирсэн бөгөөд  эртний олдвор болохыг таниж аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан болон археологичид хандсан байна.

Тухайн үед олдворыг хэддүгээр зуунд харъяалагдах, ямар учиртай олдворыг шууд тогтоох боломжгүй байсан учир аймгийн музейд байрлуулан соёлын өвийг хамгаалах үндэсний төвд зургийг нь явуулж, олдвороо хүргүүлсэн аж.

Олдворыг хүргүүлсний дараагаар палеонтологич, археологичид шинжлэн судалсны эцэст Хүннүгийн үеийн олдвор төдийгүй булш, бунхны таг болохыг тогтоожээ.

Булш, бунхны таг гэх тус олдвор нь зуувин дугуй хэлбэртэй, дотор нь арц уугиулж байсан гэмээр хөө, тортог болсон байжээ. Одоогоор тус олдворын сэргээн засах ажлыг  явуулж байгаа бөгөөд хагарч бяцарсан хэсгийг нөхөн сэргээсний  дараа Дархан-Уул аймгийн музейд хүргүүлэх гэнэ. Олдвор хэдийгээр хувийн эзэмшлийн хашаанаас олдсон ч газрын хэвлийд байгаа соёлын болон түүхийн олдвор, ашигт малтмал нь  төрийн мэдэлд байдаг учраас аймгийн музейд байрлуулах ажээ.

Leave a Reply