Dinozawr

Динозавруудад хэрхэн мөхсөн тухай шинэ баримтыг дэлгэжээ

Нэн эрт 67 сая гаруй жилийн өмнө дэлхий дээр солирын уналтаас болж үүссэн Чиксулуб өрхийг судалсан эрдэмтэд динозавруудыг яагаад гэнэт мөхсөн болохыг олон нийтэд ил болгосон юм.

Энэ тухай тэд “Динозаврууд мөхсөн өдөр” баримтат кинондоо дэлгэрэнгүй өгүүлжээ. Өрхийг судалсан шинжээчид Мексикийн булангийн солир унасан ёроолд чулуулгийн дээжийг гарган ирж судалжээ. Эрдэмтдийн гаргаж ирсэн энэ материал нь дэлхий дээр цэрдийн болон палеогенийн галавт болсон үйл явдалд нэгэн шинэ түүхийг нээж байгаа юм.

Юкатан хойгт унасан, хөндлөнгөөрөө 15 км энэхүү аварга том солир нь манай гараг дээрх хамгийн таагүй үе байсан гэхэд болно. Тухайн үед тэнгисийн ус гүн биш, агаар мандал эрдэст шавраас ялгарсан хүхрээр баялаг байжээ. Гэтэл тэнгэрээс галт солир унасны дараа удаан үргэлжилсэн “дэлхийн өвөл” үе болсон байна. Гэхдээ солир өөр газарт унасан бол үр дүн огт өөр байх байлаа.

Хамгийн инээдтэй нь динозавруудын мөхөл солируудын хэмжээнээс болоогүй, түүний цохилтын хүчнээс ч, энэхүү гамшгийн үр дагавраас ч болоогүй. Үүний гол шалтгаан нь цохилт болсон газар юм” хэмээн судлаач Бен Харрод хэлжээ. Хэрвээ солир хэдэн аравхан секундын өмнө, эсвэл дараа унасан бол эргийн гүехэн усанд бус, гүн хөх далайд унах байжээ.

Атлантын эсвэл Номхон далайд унасан бол солирын цохилтоос дэлхийд цацарсан чулуулаг, үхлийн аюулт кальцийн сульфат тун бага хэмжээгээр уурших байжээ. Хий дэх хатуу бодис арай бага байж, нарны гэрэл дэлхийн гадаргад шууд хүрэх байв. Энэ нь дэлхий дээр болсон энэ гамшгаас амьд амьтад зайлсхийх боломжтой байсан гэсэн үг.

uleg-gurweliin muhul

Ийнхүү хүйтэн, харанхуй тэнгист хүнс долоо хоногийн дараа дуусч, хэсэг хугацааны дараа хуурай газарт ч үгүй болсон. Гараг дээр динозавруудад хүнс үлдээгүй болохоор тэдэнд амьд үлдэх боломж тун бага болсон гэсэн үг” хэмээн Бен Харрод тайлбарласан байна. Эрдэмтэд өрхөнд өрөмдлөг хийж, 1300 метрийн гүнээс чулуулгийн дээж гарган авчээ.

Эрдэмтдийн тооцоолсноор өрх үүсэхэд ялгарсан энерги нь 10 тэрбум атомын бөмбөгтэй тэнцэх хэмжээний байсан нь Хирошимад хаясан бөмбөгтэй дүйцэхүйц аж. Судлаач Элис Робертс Нью-Жерси мужаас 25 мянга орчим чулуужсан амьд биеийн үлдэгдлийг олж судалсан байна. Түүний судалгаанаас үзэхэд солир унасан тэр өдөр дэлхий дахинд гамшиг тохиож, амьтад бөөнөөрөө мөхсөн нь тодорхой байгаа аж.

Судлаач “Тэд агшин зуур л мөхсөн. Ингээд тэр дороо булагдсан. Энэ бол геологийн цаг хугацааны хувьд тодорхой мөч юм. Ердөө л өдөр, долоо хоног, хэдхэн сараар л хэмжигдэх зүйл. Харин хэдэн мянга, зуун жилээр яригдах асуудал биш. Нэг л мөчийн үйл явдал гэж үзэж болно” хэмээн тэмдэглэжээ.

Эх сурвалж: Zaluu.com

Leave a Reply