Gobiraptor minutus

Монголоос цэрдийн галавын шинэ төрлийн үлэг гүрвэл олджээ

Өмнөговь аймгийн Нэмэгт  уулнаас 80-70 сая жилийн өмнө буюу Цэрдийн галавын үед амьдарч байсан шинэ төрлийн үлэг гүрвэлийн яс олджээ. 

Энэ тухай  PLoS One сэтгүүлд мэдээлж цэрдийн галавын үед Ази, Умард Америкт тархан амьдарч байсан өдлөг, шувуу хэлбэрийн үлэг гүрвэлүүдийн ангилалд багтах цоо шинэ төрөл зүйл болохыг онцолжээ.

“Gobiraptor minutus”

Олдворыг Монголын Палеонтологи, Геологийн хүрээлэн, Хятадын Геологийн Хүрээлэн, Кэйп Тауны их сургууль, Сөүлийн Үндэсний их сургуулийн эрдэмтэд хамтран судлаад цоо шинэ төрөл зүйл болохыг нь тогтоожээ.

Жижиг шувууны хэмжээтэй Гобираптор гүрвэл нь маш нягт, хатуу эрүүний ясаараа бусад төрлөөс онцгойрон ялгарч байгаа гэнэ. Энэ нь түүнийг ургамлын үр, амьтны өндөг, хатуу ясан бүрхүүлтэй эртний нялцгай биетнүүдээр хооллодог гэсэн дүгнэлтэд хүргэсэн байна.

Gobiraptor minutus-1

Цэрдийн галавын үед Ази, Умард Америкт тархан амьдарч байсан “Gobiraptor minutus” хэмээсэн байна.

Нэмэгт уулнаас олдсон бүрэн биш араг ясыг шинжлээд уг олдвор нь залуу үлэг гүрвэлийнх байсныг тогтоожээ.

Нас бие гүйцээгүй үлэг гүрвэлийн олдворыг андуурч өөр төрөл зүйлд ангилах явдал шинжлэх ухаанд түгээмэл байдаг.

Харин энэ удаа эрдэмтэд Гобираптор минутусыг гарцаагүй шинэ төрөл зүйл гэж үзэж байгаа ажээ.

 

Leave a Reply