“Монголын морьт харваа”-ны холбооноос энэ амралтын өдөр “Хийморь” морьт харваа тэмцээн зохион байгуулахаар болжээ. Монгол морийг дэлхийн тавцанд гаргах зорилготой уг тэмцээнд 17 орны 40 гаруй тамирчин оролцохоор төлөвлөж байгаа аж.
Уг тэмцээний зохион байгуулагч, санаачлагчаар “Монголын морьт харваа” холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Цогтхүү ажиллаж байна. Тэмцээн дөрвөн төрлөөр зохион байгуулагдана.