1924-1925 оны үед хооронд Зөвлөлтийн эрдэмтэн П.К.Козлов гэдэг хүнээр удирдуулсан Монгол, Төвдийн хайгуулын анги Төв аймгийн Батсүмбэр сумын Ноён уулын булшнаас эдгээр түүхэн ховор олдворуудыг олжээ.
Хайгуулын багынхан буга, сарлаг, барс хатгасан хатгамал ширдэг, баатруудын нэхмэл дүр бүхий хөрөг, ваар сав, амуу буудай, хаш чулуун чимэглэл, алтаар давтаж хийсэн эдлэлүүд болон нарс модоор зааж хийсэн булшны модон байгууламж гэх мэт Хөх Монголчуудын өндөр өвөг дээдэс Хүннүчүүдийн соёлд хамаарах асар тансаг эд өлгийн зүйлсийг олж илрүүлжээ.
Харамсалтай нь тухайн үед олдворуудыг Орос улсад аваачин судалгаа шинжилгээ хийнэ, дараа нь эргүүлэн буцааж өгнө гэж хэлж авсан ч өдийг хүртэл бидэнд эргүүлэн буцааж ирээгүй, одоог хүртэл Оросын улс дахь дэлхийн томоохон соёлын өвийн төв хэмээгддэг Эрмитажийн төв музейд хадгaлагдан үлджээ.