Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд зорчих зорчигчид маргааш цагаа тооцоолж ирэхийг Автотээврийн үндэсний төв анхааруулж байна.
Энэ өдөр Нийслэлийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт” зохион байгуулахтай холбогдуулан 07:00-09:30 цагийн хооронд автозам, замын байгууламжийг бүрэн хаах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.
Үүний дагуу Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэл буюу Баянзүрх, Лавай, Сонгинохайрхан зорчигч тээврийн төвөөс 07:30-10:00 цагийн хооронд хуваарийн дагуу улс, хот хоорондын чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэх автобуснууд 11:00 цагаас нэгэн зэрэг хөдлөх зохицуулалт хийснийг санууллаа.