“Ахмадын баярын бэлгэнд “Хугацаа дууссан, хуурамч шошго наасан “Хөсөг” цай тараасан” гэх гомдлын дагуу Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийхэд “Gimex” ХХК-ийн 2017.11.15-ны өдөр үйлдвэрлэсэн “Хөсөг” цайны огнооны хэсэгт наалт нааж, 2019.01.10-нд үйлдвэрлэсэн гэсэн бичилт үйлдсэн нь тогтоогдсон буцаан татан авалт хийж байна.
Түүнчлэн худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй цайны идээнд хяналт шалгалт хийж 14 аж ахуй нэгж, иргэний худалдаалж буй “Дугуй булант”, “Найман гишүүн төгөлдөр”, “Мөнгөн аяга”, “Шар тостой гүрж ногоон цай”, “Сартагтайн цай”, “Пакеттай цай”, “Сутай цай” зэрэг нэрийн хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй нийт 332 цайг буцаан татан авалт хийлгүүлж, хураан авчээ.