0c2e3ed30dc0822747a508a5da6e4086_158975

Хар тогоруунд дамжуулагч байрлуулжээ

Монголын шувуу хамгаалах төвийн судлаач, мэргэжилтнүүд өнгөрсөн зун Дорнод аймгийн Улс голын хар тогоруунд дамжуулагч байрлуулжээ. Дээрх дамжуулагчтай хар тогоруу өнгөрсөн өвөл Японд өвөлжөөд, хаврын нүүдлээ эхлүүлсэн бөгөөд одоогоор Хятадын зүүн хойд хэсэгт нисэж хүрсэн байна.

Эл судалгаа нь Монголд хар тогорууны нүүдлийг тандаж буй анхны судалгаа. Энэ ажлын үр дүнд үржлийн бус тогорууны тархалтыг мэдээд зогсохгүй үржлийн насандаа хүрснийх нь ард үржлийн газар нутгийг нь тодорхойлох чухал ач холбогдолтой юм. Хар тогоруу ойт уулын орой, хүлэрхэг намагтай орчинд үрждэг учир тандаж, судлахад бэрх аж.

Харин дамжуулагчийн тусламжтай энэ зүйлийн тогорууны тухай олон чухал мэдээ цуглуулах бололцоотой юм.

Leave a Reply