mongo-us

80 кг орчим мөнгөн ус тээвэрлэж яваад баригджээ

Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид 70- 80 кг мөнгөн ус худалдаалахаар тээвэрлэж явсан иргэнийг илрүүлэн, шалгаж эхэлжээ. Мөнгөн усыг тухайн иргэн оросын цэргийн ангийнхнаас авч, олон жил хадгалсан гэсэн тайлбар өгсөн аж. Харин ЗХЖШ болон цэргийн мэргэжлийн хүмүүс түүний энэ тайлбарыг үгүйсгэж байгаа бол цагдаагийн байгууллагаас бусад сэжүүрээр шалгаж эхэлжээ.

Тухайлбал, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн хашаанд байрлах агуулахад байсан 120 гаруй кг мөнгөн усны тал нь алга болж, одоо болтол эзэн холбогдогч нь тогтоогдохгүй байгаа хэргийн эд мөрийн баримт байж болзошгүй гэж үзэн шалгахаар болсон гэнэ. Энэ талаар Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс өнөөдөр илүү тодорхой мэдээлэл өгөх байх.

Тус хэлтсээс хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн 2018, 2019 оны эхний 3 сарын нөхцөл байдлын талаар болон “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулах хяналт шалгалт, шалгалтын хүрээнд илэрсэн их хэмжээний хохиролтой гэмт хэргийн талаар мэдээлэл хийх юм.

Leave a Reply