~Дугуйчин Ч.Мөнгөндалай Европ тивийн ноён оргил “Эльбруст”-ын оргилд гарлаа ~
“Залуу дугуйчин” клубын гишүүн Ч.Мөнгөндалай Европ тивийн ноён оргил Эльбруст амжилттай авирчээ. Тэрбээр Эльбруст авирахаар энэ сарын 2-нд эх орноосоо хөдөлсөн юм.
Энэ нь түүний хувьд гаднын ууланд авирсан анхны тохиолдол юм.
Европ тивийн ноён оргил хэмээн өргөмжлөгддөг, далайн төвшнөөс дээш 5642 метрт орших Эльбрус ууланд 1981 онд уулын спортын мастер Д.Чагнаа авирсан нь Монгол хүн тус ууланд авирсан анхны тохиолдол байв. Дараа нь 1989 онд олон улсын хэмжээний мастер Б.Ганбаатар ахлагчтай таван хүний бүрэлдэхүүнтэй эрэгтэй баг, 1990 онд уулын спортын мастер Д.Чагнаагийн удирдлага дор Х.Хумбаа, Н.Цогзолмаа, Ш.Ганчимэг, Л.Энхзаяа зэрэг дөрөв эмэгтэй уулчин амжилттай авирч байжээ.
Мөн тэрбээр дугуй болон явганаар эх орныхоо дөрвөн зүг найман зовхист аялан нийт 22 мянга 500 км замыг ганцаар туулсан билээ.