Германы цагдаагийнхан Адольф Гитлерийн зурсан гэх байгалийн гоо үзэмжийг усан будгаар зурсан гурван зургийг Берлин хотноо дуудлага худалдаагаар зарсан байсныг ирлүүлжээ.
Зургууд хуурамч болохыг тогтоож, иргэдийг залилсан этгээдүүдийг эрэн сурвалжиж эхэлсэн тухай Берлиний цагдаагийн газар твиттер хуудастаа “Залилан мэхлэх, баримт бичгийг хуурамчаар үйлдэх ялтай” гэсэн байна.
Дуудлага худалдаагаар нэг зураг 4000 еврогоор зарагдсан гэнэ. Гэмт этгээдүүд хуурамч зургаа жинхэнэ мэт харагдуулахын тулд зургуудын баруун буланд А.Гитлерийн гарын үсгийг дуурайлган зурсан байжээ.
А.Гитлер уран сайхны өндөр мэдрэмжтэй байсан төдийгүй уран зураг, баримал ихээхэн сонирхон цуглуулж, зураг зурдаг байсан юм. Түүний зарим зургууд Германы түүхийн музейд хадгалагдан үлджээ.