Амазон овгийнхон ширэнгэн ойгоо аварч чаджээ

Дэлхийн байгалийн сан хөмрөг болсон Амазоны ширэнгэн ой есөн улсын газар нутаг дамнасан  хамгийн том, хамгийн шигүү ой. Эквадорын Пастаза мужийн Ваорани нутгийн уугуул иргэд газрын тосны томоохон корпорацтай он удаан жил хийсэн тэмцэлдээ ялалт байгуулж, хэдэн үеэрээ амьдарсан Амазоны ширэнгэн ойгоо авч үлдэж чаджээ.

Пастаза мужийн шүүх Ваорани омгийн газар нутгийг газрын тос олборлогч компаниудад дуудлага худалдаагаар худалдахыг хориглосон шийдвэр гаргасан байна.

Түүнчлэн Пастаза мужийн шүүх нутгийн уугуул иргэд амьдардаг нийт 2.8 сая га газрыг худалдахыг хориглосон шийдвэр мөн гаргаж, Эквадорын засгийн газарт хөрсөн доорх байгалийн баялгийг ашиглахтай холбоотой аливаа асуудлаар Америк дундын хүний эрхийн шүүхээр тогтоосон стандартын дагуу хэлэлцүүлэг хийж байхыг даалгасан байна.

Ваорани Пастаза байгууллагын ерөнхийлөгч, нэхэмжлэгч Немонте Ненкуимо “Засгийн газар бидний зөвшөөрөлгүй бидний газар нутгийг зарахыг санаархсан. Бидний ширэнгэн ой бидний амьдрал. Шүүх Ваорани болон бусад нутгийн уугуул иргэд газар нутгийнхаа эзэн байх эрхийг хүлээн зөвшөөрлөө. Бидний эрх, бидний ой мод, бидний амьдрал засгийн газрын эрх ашгаас дээгүүр юм”, гэж шүүх хурлын дараа ярьжээ.

Ваорани омгийн энэхүү түүхэн ялалт уугуул иргэдийн амьдарч буй газар нутаг, соёлын өвөө хамгаалах эрхийг нь баталгаажуулсан шинэ жишгийг тогтоож, итгэл найдварын оч боллоо гэж amazonfrontlines.com сайтад бичжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн