Улаан нүдэн гарагийг колоничлох хөтөлбөрийг 2022 оноос эхлэн хэрэгжүүлж, сансрын нисгэгчдийг уг гараг руу 2024 онд илгээхээр төлөвлөж байгаагаа Илон Маск өнгөрсөн жилийн “SXSW” технологийн жил үзэсгэлэн дээр мэдэгдэж байсан.
“SpaceX” компанийн тэргүүн Илон Маскийн мэдээлснээр ангараг гараг руу аялах тасалбар 100 мянган ам.доллароос хэтрэхгүй үнэтэй байна гэжээ.
“SpaceX”-ийн зөөгч пуужинг олон удаа ашигладаг болсныг харгалзан үзвэл тийрэлтэт пуужингаар сар эсвэл Ангараг руу аялах нислэгийн тийз ямар үнэтэй байх вэ? гэж “Twitter” хэрэглэгчдээс асуужээ.
Илон Маск: “Энэ нь ачааны хэмжээнээс ихээхэн хамаарна. Гэхдээ хэзээ нэгэн цагт Ангараг гараг руу 500 мянга, эсвэл түүгээр барахгүй 100 мянган ам.доллароос хэтрэхгүй /буцах тасалбар үнэгүй/ үнээр ниснэ гэдэгт би итгэлтэй байна. Энэ бол өндөр хөгжилтэй орнуудын хүмүүсийн ихэнхийнх нь хувьд харьцангуй хямд үнэ юм. Тэд хэрэв хүсвэл дэлхий дээрх байшингаа худалдаад Ангараг гараг руу нүүж болно” гэж тэрбээр хариулжээ.
“SpaceX” компани Ангарагийн сансрын нисэгчийн хувцасны загварыг саяхан танилцуулжээ.