АНУ-ын Мобыль хотод “Чингис хаан” үзэсгэлэн нээгдлээ

Монголын эзэнт гүрэн, Их эзэн богд Чингис хаан болон түүний угсаа залгамжлагчдын талаарх “Чингис хаан” үзэсгэлэн АНУ-ын Мобыль хотод гарч байна. 

Монгол түмний түүх соёл,  уламжлалыг дэлхий нийтэд таниулан сурталчилах  “Чингис хаан”   үзэсгэлэн  Алабама муж дахь Мобыль хотын  “Голф Коаст Эксплориум шинжлэх ухааны төв”-д нээгджээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд  Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, Мобыль хотын дарга Санди Стимпсон, үзэсгэлэнгийн зохион байгуулагч зэрэг нийт 100 орчим зочид төлөөлөгчид оролцож, нээлтийн арга хэмжээнд Монгол ардын урлагийн тоглолтыг үзэж сонирхжээ.

chinggis khaan-1

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Мобыль хотын дарга Санди Стимпсон болон Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр нар оролцлоо

Тус үзэсгэлэн нь Монгол зан заншил, соёл ахуй, түүх уламжлалыг суугаа орны иргэдэд таниулах, хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Үзэсгэлэн энэ оны дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ.

chinggis khaan-expo-2

Үзэсгэлэн 1-р сарын 25-аас ирэх дөрөвдүгээр сарыг хүртэл үргэлжилнэ

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн