Анхны телефон утасны дуудлага Богдын хүрээнд ирж байв

Монголчууд гар утас хэрэглээд 23 жил болж байгаа бол одоогоос 105 жилийн тэртээ нийслэл хүрээнд анхны телефон утсыг нэвтрүүлж байжээ.  Богд хаант Монгол улсын  төр засгийн дээд хэмжээний төлөөлөгчид Оросын талд хүсэлт тавьж нийслэл хүрээнд хоёр ширхэг телефон аппарат авчруулан нэгийг нь Богдын ордонд нөгөөг нь Гадаад яамны сайд Чин ван Ханддоржийн өргөөнд тавиулжээ.

Сайн ноён хан Намнансүрэн нөр их ажлынхаа дундуур цаг зав гаргаж “Телефон холбоог хэрэглэх журам” гэх ашиглалтын зааврыг монгол, орос хэл дээр найруулан бичиж батлан гаргаж байсан баримт бий.

bogdiin huree Петербург хотын телефон станцыг үзэхээсээ өмнө Сайн ноён хан маань телефон утас гээчийг дуулаа ч үгүй явсан гэдэг. 

Хүрээний телефон хэрэглэгчдийн тоо аажмаар нэмэгдэж 1921 онд 24 болсон бол тухайн жил нь ардын хувьсгал ялж улс орон даяар засаг захиргаа тогтон улсын дотоод дахь бүх ажил идэвхжсэний дүнд 1923 онд 100 хэрэглэгчтэй МБ-100 станцыг суурилуулсан байна.

Нийслэл хүрээний телефон холбооны хэрэгцээ цаашид улам түргэн өсч Ардын засгийн газрын шийдвэрээр 1927 онд телефон станцыг шинэ байранд 300 хэрэглэгчтэй байгуулж дээрх станцаас гурвыг суурилуулжээ. Хүрээний анхны бага сургууль байрлаж байсан түүхт байранд Цахилгаан мэдээний шугам эрхлэх газрыг оруулж байсан нь Спортын төв ордон сүндэрлэн боссон тэр газар юм.

Хүн амын тоогоор  цөөн ч үүрэн телефон хэрэглэх цэгийн нягтарын тоогоороо дэлхийд дээгүүрт бичигддэг манай улсын харилцаа холбооны салбар асар хурдацтай хөгжжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн