Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан Алтай Соёны эко бүс нутагт цоохор ирвэс хамгаалах төслийг 1997 оноос хойш хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд цоохор ирвэсийн идэш, тэжээл болох уулын туруутан амьтдын популяцыг (тоо толгой, тархсан нутаг тодорхойлох) тогтоох судалгаа хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, дээрх газрын судлаач, нутгийн иргэд хамтран Жаргалант, Бумбат, Баатар хайрхан уулсад 2017 оны арваннэгдүгээр сарын 3-14-нд, Цагаан шувуут, Хархираа Түргэний болон Сайр уул, Хатуугийн, Дарвийн нуруу, Хасагт хайрханд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-наас тавдугаар сарын 18-н хүртэл янгир, аргалийн тооллого хийсэн. Ингэхдээ аргалийн ороо нийллэгийн үед буюу харагдах магадлал хамгийн өндөр үед Хос ажиглагчийн аргаар тоолсон.