Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймагт цас шуурч эхэлсэн байна!

Цаг уурын байгууллагаас өнөөдөр Өвөрхангайн нутаг, Баянхонгорын хойд, Архангайн зүүн хэсгээр цасан шуурга шуурна. Мөн нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байгаа.

Өнөөдөр 11:40 цагийн байдлаар:

  • Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймагт цас орж, шуурч эхэлсэн байна.
  • Сүхбаатар, Өмнөговь аймагт тэнгэр бүрхэг, хүйтэн салхитай.
  • Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзий суманд цас орсон.
  • Дорноговь аймагт шороон шуургатайбайна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Иймд иргэд, тээвэрчид замд гарах шаардлагатай бол техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.

 

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн