coronavirus-edgerelt

БНСУ: Хөл хорионд байсан 51 хүн эдгэрсэн, дахин коронавирус илэрчээ!

БНСУ-ын Дэгү хотод бүрэн эдгэрсэн 51 хүнээс дахин коронавирусийн халдвар илэрсэн тухай гаднын хэвлэлд мэдээллээ. Энэ нь вирус дахин идэвхждэг байж болзошгүй гэх айдсыг нэмэгдүүлж байна.

Тодруулбал, коронавирусийн тархалтын төв цэг болоод буй Дэгү хотод хөл хорионд байсан 51 хүн эдгэрээд гарснаас хэд хоногийн дараа дахин шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарчээ.

~Хөл хорионд байсан 51 хүн эдгэрсэн, дахин коронавирус илэрчээ!~

БНСУ-ын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр “Хүмүүс дахин халдвар авахаас илүүтэйгээр вирус нь идэвхжсэн байх магадлал өндөр” гэжээ.

“Энэхүү вирус хүний эсийн далд түвшинд идэвхгүй хэвээр үлддэг. Үл мэдэгдэх шалтгаанаар жижиг хэсэг нь дахин идэвхждэг. Гэхдээ өвчтөн дахин хүнээс халдвар авах боломжтой эсэх нь хараахан батлагдаагүй” хэмээн БНСУ-ын эрдэмтэн, судлаачид үзжээ.

Түүнчлэн оношлуур буруу оношлох тохиолдол гардаг тул хоёр дахь удаад эерэг хариу гарсан зарим тохиолдол нь үүнтэй холбоотой байж магадгүй гэв. Тийм

Leave a Reply